-Өнгөрсөн жилээс та орон сууцны зээлийн хүүг бууруулаач гэсэн шаардлагыг эрх баригчдад тавьж байсан. Одоо зээлийн хүү буурчихлаа. Та сэтгэл хангалуун байна уу?
-Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс Засгийн газарт орон сууцны зээлийн хүүг бууруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч өгөх тухай хүсэлтийг аль дээрээс л тавьсан. Гэр хорооллыг орон сууцжуулж, бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хамгийн эхний алхам бол зээлийн хүүг бууруулах. Гэхдээ энэ квотод зөвхөн төрийн албан хаагч хамрагдана гэж хязгаарламааргүй байна. Тодорхой орлоготой, тогтмол цалинтай хувийн хэвшлийнхнийг хамруулах талаар бодолцох хэрэгтэй. Нөгөө талаас энэ шийдвэр ирэх оны сонгуулиар гишүүдийн амлалтын бай болчих вий гэсэн эмзэглэл байгаа юм. Сонгуульд гарч ирэхийн тулд гишүүд тойргийнхондоо байр амлаад, улстөржүүлээд явчихвал бүр завхарна. Тиймээс Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс хяналт тавиах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.