Цэцэрлэгийн тухай хэдэн үг

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн тухай хэдэн үг

Энд
хүүхдийн цэцэрлэг нь их цомхон байшинд байдгийн, нээх нүсэр биш. Цаг уур
амьсгалтайгаа холбоотой л доо. Ганц дан байшинг дотор нь хэдэн өрөөнд
хуваагаад л болоо. Хүүхдүүд ихэнх цагаа гадаа өнгөрөөнө. 3 анги байх ч
хүүхдүүд нь холилдоод л байж байдгийн. Хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь
монголын цэцэрлэгтэй харьцуулахад арай л өөр, тухайлбал, хүүхэд дуртай
юмаа хийгээд чөлөөтэй байж болдог, заавал унтах албагүй, заавал томоотой
суух ёсгүй гэх мэт. Өөртөө итгэлтэй, хэнээс ч айж ичихгүйгээр өөрийн
санал бодлоо илэрхийлж сурна гэх мэт олон сайхан давуу тал байнаа
байна. Энд би цэцэрлэгийнх нь сул талыг бичих гээд байна.

Энд
Монголоор Сайн байна уу? гэдэг мэндчилгээг бичсэн байгааг олж харна уу.
Багш нар л нэт-ээс авч бичсэн байх даа. Надаас л асуугаагүй юм. Өөр
монгол хүүхэд цэцэрлэгт байхгүй л дээ.
Энд
эд нар юу хийгээд байнаа? хоолоо идэж байгаан, чааваас, хэхэ. Эдний
цэцэрлэг нь монгол цэцэрлэг шиг хүүхэд бүрийг ширээний ард суулгаад,
өөриймсгөөр хооллохгүй ээ. Монголд бол нэгдүгээрр хоол, хоёрдугаар хоол,
цай, компоод гээд явж өгнө шд.

Ингээд
гадаанаа, 6 өнцөгт ширээний 1 талд нь багш нь суучихна. Нөгөө 5 талд нь
өлсгөлөн хүүхдүүд ээлжээр сууж хоол ч биш, хэдхэн зүсэм юм иддгийн. Энд
бол хүүхдийн ходоод агшина доо. Халуун шөлтэй хоол бүү хэл, 2дугаар
хоол ч өгөхгүй, дагтан хүйтэн, бэлэн зэлэн юм л өгдгийн. Гадилыг хиам
шиг зүсээд, 1 хүүхдэд 1 зүсэм гадил, алимыг 8 хуваагаад 1 зүсэм, кивийг 8
хуваагаад 1 зүсэм, ганц ширхэг пичээн өгдгиймдөө. Би бодохдоо өглөөний
цай, үдээс хойш цай уухдаа л ингэж гадаа тав таваар нь оочирлуулж
өлсгөлөн хүүхдүүдийг тамладаг юм байхдаа гэж бодсон чинь, өдрийн хоол нь
бас яг ингэж оочирлуулаад, нэг тавганд 20 ширхэг гоймон өгч байхад нь
ганц удаа таарсын. Өдрийн хоол гэхэд арай л санагдсан, өдрийн 85
долларын үнэтэй цэцэрлэг байж. Тэгээд хэзээ ч цай гэж юм өгөхгүй.
Крантны усаа нэг том саванд хийгээд тавьцан байдгийн, хүүхдүүд өөрсдөө л
хийж ууна, тэр усыг нь багш нар нь хийж өгөхгүй. Нэг бодлын хүүхдүүд
өөрсдөө бие дааж байгаа байх л даа. Мөн ус бол хамгийн чухал шингэн
гэдэг утгаараа эсэн бусын жүүс нэртэй өнгөтэй ус өгснөөс дээр байж
магад.

Зарим
2 настай жоохон хүүхдүүд оочирлож хүлээж мэдэхгүй ширээний хажууд нь
өлссөндөө чарлаад л байна, чарлаад л байна. Хэн ч урдуураа оруулахгүй.
Багш нар нь ч гэсэн уйлаад байгаа хүүхдэд эртхэн аманд нь юм хийчихгүй
уйлуулаад л байна, одоо яахав дээ, дүрэм бол дүрэм.

Хамгийн
мангар санагддаг нь ингэж багш нь хоол өгөхдөө бүх хүүхдэд хоол өгсөн
эсэхээ мэдэхгүй. Гадаа хүүхдүүд тоглоомондоо улайраад, хоол өгч байгаа
үгүйг анзаардаггүй байхгүй юу. Монголд бүх хүүхдүүд ширээгээ тойрч
суугаад хоолоо иддэг бол энд хоолгүй хоцрох тохиолдол манай хүүхдэд
зөндөө л байлаа. Тэгээд нээх сэтгэлгүй, хүүхдүүдийг нэг бүрчлэн дуудаад
идүүлэхгүй, лааст кооол гээд нээх унхиагүй дуудна, сонссонгууд нь л ирж
иднэ, сонсоогүй бол хоолноосоо хоцорно, хохь нь болно.

Би нэг
өдөр хүүхдээ эрт авах гээд очлоо, анги руу нь орох хаалганы үүдэнд нэг
хүүхэд тасраад унацан, тэгээд бүх хүн тэр анги руу орохдоо гарахдаа тэр
унтаж байгаа хүүхдийн толгой дээгүүр нь алхаад л ороод байна, олон
багштай юм байж хэн нь ч тэр хүүхдийг өргөөд өөр газар тавьчих
сэтгэлгүй. Би ч гэсэн тэр хүүхдийн дээгүүр алхаад л орсон. Ангиас
гарахдаа би хүүхэдтэйгээ хамт тэр хүүхдийн дээгүүр алхаад л гарсан.

Манай
хөрш Монгол айлын охин өвлийн хүйтэн өдөр гадаа тоглож яваад нойтон
өвсөн дээр, уруу газар толгойгоо уруу харуулаад унтцан байхад нь багш
нар нь тэр чигт нь унтуулаад л байсан гэж байгаа.
Энэ
сүүлийн зургийг өнгөрсөн 5 дахь өдөр авсын байна. Тэр өдөр хүүгийн
төгссөн цэцэрлэг нь сургуульд орсон хүүхдүүдээ ангидаа урьж ярилцлага
хийсийн, дараа жил сургуульд орох хүүхдүүд асуулт асуугаад л, хэхэ, нээх
хөөрхөн. Би завгүй байсан ч зав гаргаад хүүхдээ дагуулаад очлоо. Заавал
очих албагүй л дээ. Манай хүү цэцэрлэгийн нэг ангийн анд Хэйдэн
найзыгаа санаад, "гэрт нь очмоор байна, хамт сургуульд явмаар байна"
гээд байхаар нь Хэйдэнийг ирэх үгүйг мэдэхгүй ч очлоо. Тэгсэн Хэйдэн
ирээд ээ. Тэр шар формын хувцастай нь Хэйдэн. Энд 3 өөр формын хувцастай
байгаа нь 3 өөр сургуульд явдгийг илтгэнээ. Тэгсэн Хэйдэний хөөрхөн аав
нь "Хэйдэн танай хүүхдийг санаад гээд болдоггүй, тэгээд бид 2 энд
ирлээ. Зарим баяраар уулзуулж байя" гээд миний утсыг авсан. Өмнөх
өгүүлбэрийг "Хөөрхөн Хэйдэний аав" гэж залруулж уншина уу, хэвлэлтийн
алдаа гарсан тул уншигчдаасаа хүлцэл өчии. 
Эдгээр зурагнуудыг утсаар авсан болно. Өөрөөр хэлбэл, хулгайгаар
зураг дарсан байдал. Хамаагүй хүний хүүхдийн зураг авбал асуудалд орно
шүү дээ.

http://giliin-khatan.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж