Эвандер Холифилд өрсөлдөгчөө найм дахь раундад унагаав

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Эвандер Холифилд өрсөлдөгчөө найм дахь раундад унагаав

WBF-ийн хүнд жингийн дэлхийн аварга Эвандер Холифилд өчигдөр Лас-Вегас хотноо Франс Ботатай тулалдаж, найм дахь раундад өрсөлдөгчөө нам цохисноор дэлхийн аваргаа бүсээ амжилттай хамгаалжээ. Өдгөө 47 нас зооглоод буй АНУ-ын мэргэжлийн боксчин Холифилд болон 41 настай Өмнөд Африкийн тулаанч Франс Бота нарын тулааныг “ахмадын тулаан” хэмээн нэрийдэж байсан юм. Холифилд 2008 оны арванхоёрдугаар сараас хойш мэргэжлийн боксын рингэнд гараагүй байсан ба өрсөлдөгчөө буулган авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Би ямар ч асуудалгүй дэлхийн хүнд жингийн аварга боллоо” гэжээ.
Тулааныг шүүсэн шүүгчдийн нэг нь 67:66 харьцаагаар Холифилдэд ялалт өгсөн бол шүүгч Руссель Мора хоёр тамирчинг тэнцсэн гэж үзсэн байна. Харин гурав дахь шүүгч Холифилдийг 69:64 харьцаагаар ялсан гэж дүгнэжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж