Б.Ангирмаа охидын эрэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Б.Ангирмаа охидын эрэлд гарчээ

“Киви” хамтлагийг тарж байгаа гэх мэдээлэл үнэн бололтой. Учир  нь “Киви” хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр “Prodsound” студид өрөө түрээсэлж, бие даасан уран бүтээлээ хийхээр бэлтгэж байгаа бол продюсер Б.Ангирмаа охидын эрэлд гарсан байна. Учир нь тэрбээр “Киви-2” хамтлагийг байгуулахаар шийдсэн бололтой. Б.Ангирмаа “Киви-2” хамтлагийг байгуулахдаа хуучин шиг нь хар арьстай, европ төрхтэй, ази төрхтэй гурван охин байлгах гэнэ. Тийм дээ ч тэр Хөгжим бүжгийн коллеж болон бусад дуулаачийн сургалтад сурч байгаа өнгөт арьстай охидод шинэ хамтлагт орох санал тавьж байгаа сурагтай. Харин “Киви” хамтлагийн Намуунаа өөрийн бие даасан төгөлдөр хуурын концертоо хийхийг мөрөөддөг хэмээн ярьж байсан. Магадгүй тэр мөрөөдлөө биелүүлэх биз. Харин Агий найз залуутайгаа хүссэнээрээ хамт байж, ёстой л жаргалтай хосууд шиг алхах болсон гэнэ. Тиймээс тун удахгүй хатуу продюсер Б.Ангирмаагийн хоёр дахь “Киви” хамтлаг рок попын ертөнцөд гарч ирэх нь ээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж