Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од Ева Лонгория өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард нөхөр Тони Паркераас салах өргөдлөө өгсөн. Харин өнгөрсөн долоо хоногт тэдний салах асуудал бүрэн шийдэгдэж,
хосууд гэрлэлтээ цуцлуулсан билээ. Хэдийгээр нөхрөөсөө тусдаа байгаад удаагүй байгаа ч жүжигчин бүсгүйг шинэхэн амрагтай болсон тухай хэвлэлүүдээр бичжээ. Түүний шинэхэн
амрагаар нэрт жүжигчин Пенелопа Крусын дүү 25 настай Эдуардо Крус тодроод байна. Тэднийг өнгөрсөн аравдугаар сард хамтдаа Beso ресторанд байхыг нь папараццид авч
байсан ба тухайн үед салах тухай мэдээ гараагүй байсан учраас нэг их шуугиан бололгүй өнгөрсөн юм.

Харин тэд жүжигчин бүсгүйн 36 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, паркаар зугаалжээ.
Н.Наран