БНАСАУ цөмийн хөтөлбөртөө хориг тавихаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн хөтөлбөртөө хориг тавихаа мэдэгдэв

Цөмийн бөмбөг турших, алсын тусгалын пуужингийн туршилтийн харвалт хийх зэрэгтээ хориг тавихаар БНАСАУ  зөвшөөрсөн тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдлээс үндэслэн Reuters дамжуулсан байна.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийг цөмийн байгууламждаа оруулан үзүүлэхийг зөвшөөрсөн байна. АНУ хариуд нь хүнсний зэрэг бусад тусламж үзүүлэхээр болжээ. Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг энэ тохиролцооны талаар батлан мэдээлсэн байна. Түүний мэдээгээр АНУ 240 мянган тонн хүнсний тусламж үзүүлэх гэнэ.

Хоёр орны төлөөлөгчдийн хооронд хэлэлцээр Бээжин хотноо хийгджээ. Хятадын тал хоёр орны харилцаанд найштай зүйл гарсаныг дэмжиж буйгаа илэрхийллээ.  Хойд Солонгос алмлалтаа цөмийн салбарт ажил хэрэгч байдлаар харуулахыг Япон хүссэн байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж