Дуучин Lady Gaga саяхан Харвардын их сургуульд зочлох үеэр доог тохуу, доромжлолын бай болсон өсвөр насны хүүхдүүдэд туслах “Born This Way” сан байгуулснаа зарлажээ. Энэ үеэр түүний ээж Синтиа, Америкийн телевизийн алдартай хөтлөгч Опра Уинфри нар байлцсан гэнэ. Lady Gaga “Хэрвээ чамд өөрчлөлт хийх зориг зүрх байдаг бол бүгдийг номонд нь оруулж чадна. Би дэлхийн иргэд нэгдэж чадвал өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгэдэг” гэж ярьжээ. Lady Gaga 2011 онд хит болсон цомгийнхоо нэрээр тус санг нэрлэсэн аж. Тус сангийн тэргүүнээр түүний ээж Синтиа ажиллах юм байна. 2011 онд “The Forbes” сэтгүүл Lady Gaga-г энтертайнмент ертөнцийн хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэсэн билээ.
Н.Энх