“Уолл-стритийг эзэл” ичээнээсээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

“Уолл-стритийг эзэл” ичээнээсээ гарлаа

“Уолл-стритийг эзлэ” хөдөлгөөнийхөн өвлийнхөө  чимээгүй байдлаас гарцгааж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр энэ хаврын эхний жагсаалаа өнгөрсөн мягмар гаригт зохион байгуулсан байна. Жагсаалд  хэдэн зуун оюутан болон  хөгшин хиппи нар оролцсон байна. Сүүлдээ эсэргүүцлийн арга хэмжээ нь цэнхэр тэнгэрийн дор хийгдсэн гудамжны концерт болон хувирчээ.

Панк стилийн тулган шаардалт

Хөдөлгөөнийг зохион байгуулагчид иргэдийн улс төрийн идэвхийг сэрээхээр хөгжим тоглож, дуу дуулжээ.  “Хэрэв чи зөв үйлсийн төлөө суугаад авсан бол, гар барихыг зөвшөөрнө үү!” хэмээн ахмад дуучид кантри стилээр дуулсан нь олны сонирхлыг татжээ. Outernational панк хамтлагын нүдэнд дулаахан гоцлол дуучин АНУ хувийн сонирхлоо бодохоо больсон гэдгийг дэлхийд харуулахын тулд энэ хавар бүх хотуудыг эзлэн авахыг дуулан уриалж байв.

Өнгөрсөн мягмар гаригт “Лондонг эзлэ” хөдөлгөөний лагерийг буулган цагдаагийнхан 20-иод хүнийг саатуулсныг тэд эсэргүүцлээ.

“Эдгээр харгислалыг зогсоохыг шаардаж байна!” гэсэн уриалгыг уг хөдөлгөөний өлгий нь болсон Нью-Йорк хотод зохион байгуулсан арга хэмжээнээс гаргажээ. “Зогсоо” гэж хүмүүс дуу нийлүүлэн хашгирч байлаа.
 

Америкийн Социалист Нэгдсэн улсын Үндсэн хууль

Энэ хавар  улс төрийн хөдөлгөөнд  төдийлөн өөрчлөлт  авчирсангүй. Нөгөө л нэг сарнинан бутарсан лидерүүд нь хөдөлгөөнөө зохицуулан нэгдсэн төлөвлөгөөнд оруулах гээд өнгөрсөн намар шигээ л оролдож байна. Улс төрийн уриа нь бусад орнуудын дотоод хэрэгт оролцохоос эхлэн мансууруулах марихуана бодисыг хуулиар зөвшөөрүүлэх хүртэл гүйцэгдэшгүй их цар хүрээг хамарч байна.

“Хэрэв харгислалын хууль бус давалгааг явуулж болж байгаа, хэрэв эрх баригчид шинэ хөдөлгөөний дарах буюу саринуулах аваас хүмүүс дахин хүлэгдэж, байдал улам гүйнзгийрнэ” гэж тэдний ухуулах хуудсанд өгүүлсэн байв. Хөдөлгөөний дэлхийг хамаарсан зургийг уг арга хэмжээнд авчирсанаас гадна Америкийн Социалист Нэгдсэн улсын Үндсэн хуулийг хэвлүүлснээ авчран тарааж байлаа. “Корпораци бол хүмүүс биш!” гэсэн хуудсыг гар дамжуулан өгч байв. Дээр нь хандив гуйхаа мартсангүй.

Нью-Йоркийн арга хэмжээг зохиогчид ийм маягийн эсэргүүцлийн арга хэмжээ Сан-Франциско, Кливленд, Чикаго, Хьюстон, Миннеаполис зэрэг бусад хотуудад явагдсан гэж мэдэгдлээ. “Уолл-стритийг эзлэ” гэдэг эсэргүүцлийн хөдөлгөөн 2011 оны есдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо эхлээд дараалан Америкийн том хотууд ба Европоор тархсан билээ. Эсэргүүцэгчид баячуудын татварыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ба санхүүгийн институтуудын үйл ажиллагааны эсрэг байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж