МоЭнКо нүүрсний менежментээ сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

МоЭнКо нүүрсний менежментээ сайжруулна

Урьдчилсан
байдлаар 460 гаруй сая тонн нүүрсний ашигтай нөөцтэй гэж тогтоогдоод буй Ховд
аймаг дахь Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКо” компани Хятадын
Xinwen компанитай хамтран ажиллах гэрээ
байгуулснаа мэдээлжээ. Нүүрс олборлолтоор Хятадад эхний тавин компанийн дунд
жагсдаг
Xinwen компани нь “МоЭнКо”-гийн
үйл ажиллагаа явуулж буй Хөшөөтийн уурхайн олборлолтыг илүү үр ашигтай болгоход
зөвлөж ажиллахын зэрэгцээ борлуулалтын менежментэд хамтрах юм байна. Мөн тус
компанийн Шинжаан мужид байгуулж буй нүүрс баяжуулах үйлдвэрт техникийн
зөвлөхөөр ажиллах юм байна. Шинжаанд байгуулах нүүрс угаах үйлдвэр нь эхний
ээлжинд жилдээ 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай байх ажээ. Уг үйлдвэрийг
байгуулж дууссаны дараа “МоЭнКо” Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр
байгуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна, “МоЭнКо”
компани нь одоогоор Монголд концессийн эрх бүхий 330 мянган га талбайтай байгаа
ажээ. Тиймээс “
Xinwen компани нь мөн
энэхүү талбайд хайгуул хийхэд хамтарч ажиллах талаар хоёр тал тохиролцжээ.

 

Б.Төгс

 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж