Солис 2004 онд Афины олимпод аваргалж байснаас гадна гурван удаа сонирхогчийн боксын дэлхийн аварга болж байсан. Хэдийгээр мэргэжлийн бокст хийсэн 17 тулаандаа бүгдэд нь ялж байсан ч хэзээ ч Кличкогийн ангилалд хүч үзэж байгаагүй нь түүний нэг сул тал байж болох юм. Гэвч одоо тэр бүх зүйлийг өөрчлөх цаг нь болсон гэж үзжээ. Солис “Би бямба гаригт ялахын тулд бэлтгэл хийж байна. Ийм л шалтгаанаар би маш шаргуу хөдөлмөрлөж байна. Мэдээж ялахыг л хүсч байна. Миний бодлоор эрин үеийн өөрчлөлт хийх цаг нь болсон. Ларри Холмес Мухаммад Алийг, Тайсон Тревор Бербикийг буулган авсан шиг Солис Виталий Кличког ялах болно” хэмээжээ.
Олонх мэргэжилтнүүд Солисын бэлтгэл онцгой сайн байгааг дурдаж байгаа юм. Магадгүй хүнд жингийн шинэ аварга төрөхийг үгүйсгэхгүй.
Виталий Кличко Кубын боксчны эсрэг
Украйны алдарт боксчин Виталий Кличко ирэх амралтын өдрөөр WBC холбооны хүнд жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Германы Кёльн хотноо Кубын боксчин Одланьер Солистой хийх гэж байна. Одоо 30 настай Солис нь олимп болон сонирхогчийн босксын дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртэж явсан нэгэн. Түүнээс гадна мэргэжлийн бокст хийсэн тулаандаа нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм. Тийм ч учраас нас залуу боксчны эсрэг хийх энэхүү тулаан Кличкогийн хувьд карьерынх нь хамгийн хүнд тулаан болно гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрч байна. Энэ оны эхээр Виталийгийн дүү Владимир Кличко болон WBA-ын аварга Дэвид Хэй нарын тулаан олны анхаарлыг татаж байсан. Гэвч Хэй Владимиртэй биш Виталийтай тулалдах тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч түүнээс өмнө одоогийн өрсөлдөгч Солист анхаарлаа хандуулах хэрэгтэй. Украйн боксчны хувьд амаргүй өрсөлдөгч болох нь гарцаагүй. “Би бэлтгэл дээрээ зарим нэг тусгай бэлтгэлүүдийг хийж байгаа. Би түүнийг хурдтай гэдгийг мэднэ. Тэр маш хурдан. Тийм учраас би өрсөлдөгчтэйгөө ижил арга барилтай боксчны хамт бэлтгэл хийж байгаа. Бямба гаригийн орой өрсөлдөгчдөө энэ бүхнээ харуулах болно” хэмээн Виталий өгүүлжээ.
Score Studio