
МАХН-ынхан Эх орончдын өдрийн ургахын улаан нарыг Тасганы овоон дээрээс угтан харж, ой тэмдэглэх салхийг хагалсан билээ. Энэ өдөр тус намынхан нийслэлийн төвд талбайд Монголоо аврах аян эхлүүлж, эх орончдын гэгээн дурсгалд зориулан хүрээ хийдүүдэд ном хуруулж, орой 21.00 цагт Монголоо аврах ард түмний хүслийг гүйцээх зул асаах ёслол хийхээр төлөвлөжээ.
Т.Маша