Уго Чавест мэс засал хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Уго Чавест мэс засал хийлээ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес хоёрдугаар сарын 28-нд хорт хавдраа авахуулах мэс засалд оржээ. Тэрээр мэс засал хийлгэхээр хоёрдугаар сарын 24-нд Кубад очсон юм.

Венесуэлийн сөрөг хүчний мэдээгээр Гавана хотын “Симек” клиникийн эмч нар 57 настай Чавест бүтэн хагас цагийн хугацаанд мэс засал хийн хорт хавдрыг нь авчээ. Өндөр тушаалтны биеийн байдлын талаар өөр тодорхой мэдээлэл байхгүй байна.

Чавес өөрөө Кубад очихын өмнө аарцагнаас хорт хавдрыг авна гэсэн байв. Мөн тэрээр дараа нь химийн эмчилгээний курст орж магадгүйгээ хэлсэн юм. Ирэх аравдугаар сарын 7-нд болох сонгуульд оролцох хүсэлтээ тэр аль эртнээс гаргасан хэвээр байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж