
Моуриньогийн байр суурь ийм байгаа ч тэд хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Аваргуудын лигийн 2009 оны аварга “Барселона”-тай таарах магадлал ч нээлттэй байгаа. Тэдний дунд гурван тэмцээний өрсөлдөөн байгаа бөгөөд Ла лигт тэд “Барса”-гаас таван онооны дутуу явж байгаа. Харин дөрөвдүгээр сарын 2-нд тэднийг эзэн хааны цомын төлөөх тоглолт хүлээж байна.
“Реал Мадрид” багийн ерөнхий захирал Валдано Испанийн хоёр багийн дуэлийг тэмцээний сүүл хэсэгт харахыг хүсч байгаагаа хэлсэн. Түүний эмээж байгаа ганц баг бол тэдний домогт ахлагчийг багтаа нэгтгэсэн “Шальке 04” юм. Түүний хэлснээр “Раул бидэн дээр ирвэл дэндүү их сэтгэл хөдлөл, дарамт, ачаа нэмэгдэх болно” гэжээ.