Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло шигшээ багийн ахлагчийг шинээр томилохоор болжээ. Гэхдээ хэнийг ахлагч болгох вэ гэдэг дээр эргэлзсээр байгаа бололтой. Одоогийн ахлагч Рио Фердинанд гэмтлээс болж удаан хугацаанд талбайд тоглоогүй. Тоглосон ч ахлагчийн хэмжээнд байж чадахгүй байгаа учраас Итали мэргэжилтэн шинэ ахлагчийг томилохоор шийдсэн байна. Одоогийн байдлаар “Челси” багийн Жон Терри дахин багаа ахлах магадлал өндөр байгаа аж. Английн шигшээ баг энэ сарын 26-нд “Евро-2012”-ын урьдчилсан шалгаруулалтын хүрээнд Уэйлсийн багтай дараа нь гурав хоногийн дараа Ганатай нөхөрсөг тоглолт хийх юм. Гэмтэлтэй байгаа Рио Фердинанд, Стивен Жеррард нар тоглохгүй тус тоглолтод оролцох боломжгүй Жон Террид ахлагчийн тууз шилжиж байна. Эдгээр тоглолтуудад “Челси”-гийн хамгаалагч өөрийгөө дахин харуулж чадвал шигшээ багийн ахлагчаар сонгогдох бололтой. Уг нь Жон Терри шигшээгийн ахлагчаар сонгогдож байсан ч багийн анд байсан Уэйн Брижийн найз бүсгүйтэй нэр холбогдож, нэр хүндээ унагаснаар дахин ахлагчийн тууз зүүгээгүй билээ. Харин одоо түүнд боломж олдож байна. Фабио Капелло ч “Шигшээ багт нэг тоглолтод ахалдаг хүн хэрэггүй, байнгын ахлагч хэрэгтэй байна” гэж хэлжээ. Одоо Уэйлс, Ганатай хийх тоглолтод Английн шигшээгийн тоглогчид Жон Терригийн удирдлага дор сайн тогловол шигшээ баг шинэ бас байнгын ахлагчтай болно.
Score Studio