
Мөн ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Макаод явагдаж байна. Тэмцээнд манай шилдгүүд эх орноо төлөөлөн оролцсоноос М.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр ялж 1/16-д Сингапурын тамирчин, дэлхийн аварга Ли Жиавэйд дийлджээ. Хэдхэн хоногийн өмнө БАТ-ий наадмын Улаанбаатарын бүсийн тэмцээнд түрүүлсэн, 15 настай тамирчны хувьд энэ нь том амжилт хэмээн ширээний тенниснийхэн үнэлж байгаа юм.
“Спортын шуудан” сонин