Улаанбаатар хотод 5 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 5 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгаар түр зуур  секундэд 16-18 хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар  4-9 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж