Охайод шархадсан гурав дахь залуу нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Охайод шархадсан гурав дахь залуу нас барлаа

Америкийн Охайо мужийн Шардон хотын сургуульд энэ хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон буудалцаанаар шархадсан 17 настай хүү нас баржээ. Эмгэнэлт хэрэгт үрэгдэгсдийн тоо гурав боллоо. Шархадсан 17 настай залуу, 16 настай охин хоёр эмнэлэгт байна.

Энэ хэргийн гол сэжигтэн 17 настай Ти Жей Лейн (T.J. Lane)  мягмар гаригт шүүхээс урьдчилсан ялаа сонсчээ. Түүний хайртай байсан охины шинэ найз залуу сууж байсан ширээний зүг Лейн буудсан гэж гэрч нар мэдүүлээд байна. Шүүх Лэйнийг хорин саатуулах хугацааг 15 хоногоор сунгасан ба энэ хугацаанд түүнд ял тулгах болно.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж