Ирээдүйн спортын сэтгүүлчид сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Ирээдүйн спортын сэтгүүлчид сургалтад хамрагдлаа

МҮОХ-ны байранд нэгэн сонирхолтой арга хэмжээ эхэллээ. Энэ нь Азийн олимпийн зөвлөлөөс хүүхэд залууст Азийн наадмын тухай мэдлэг олгох, спортын сэтгүүлчдийг багаас нь бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Азийн олимпийн зөвлөлийн сэтгүүлч Жереми Уолкер манай өсвөрийн сэтгүүлчдэд хичээл заалаа. Уг арга хэмжээг удирдах Жереми Уолкер нь 30 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж байгаа Английн иргэн ажээ. Тэрээр 16 хүртэлх насны хүүхдүүдэд спортын сэтгүүлзүйн анхан шатны ойлголт өгсөн. Харин өнөөдөр Азийн олимпийн зөвлөлөөс 16 хүртэлх насны хүүхдүүдэд Азийн улс орнууд, спортын мэдлэг олгох зорилгоор зохион байгуулна. Тэмцээнийг Азийн олимпийн зөвлөлийн ажилтан Вахид Кардани, Жиан Жоу нар удирдана. Асуулт, хариултын тэмцээн англи хэл дээр болох бөгөөд ялагч нь 2014 онд Азийн наадам болох БНСУ-ын Инчон хотод зочлон, шигшээ тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм байна. Мөн 28-ны үдээс хойш Азийн наадмын хөгжөөнтэй гүйлт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болсон байна. Уг гүйлтийг Азийн наадмыг сурталчлах зорилгоор хүүхэд залуусын дунд гурван насны ангиллаар явуулдаг юм.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж