Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайн гол дүрд нь тоглосон “Бурхан өршөө” эмгэнэлт, инээдмийн киноны нээлт өнөөдөр 12.30 цагт “Өргөө” кино театрт болно. “Big Line” студийн уран бүтээлчдийн бүтээсэн тус киноны найруулагчаар З.Батболд ажиллажээ. Тэрбээр “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ хэдийнэ үзэгчдийн танил болсон чадварлаг найруулагчдын нэг билээ.
М.Урин