“Московские новости” сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ тэрбээр улс орны аюулгүй байдал болон ашиг сонирхол нэн чухал, мөн БНХАУ ба АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцолжээ. Оросын гадаад хэрэг явдал нээлттэй байхаас гадна бие даасан байна гэдгийг ч тэр хэлэв. “Бид хэн нэгний тулгасан шийдвэрээр биш өөрсдийн ашиг сонирхол, зорилгоос үүдэн ээлж дараагаар бодлогоо явуулна” гэв. Бүх нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сөргөлдөөнөөс татгалзах, цөмийн зэвсгийн тархалт ба хямрал, терроризм, хар тамхины аюул зэрэгт үр дүнтэй эсрэг үйл ажиллагааг Орос идэвхтэй явуулах болно гэдгийг тэр бас хэллээ.
“Улс орны аюулгүй байдлын хуваагдашгүй шинж чанар, хүч үл хэрэглэх, олон улсын эрхийн үндсэн зарчмуудыг үг дуугүй сахих зэргийг өмнөхийн адил амин чухал үйлс гэж үзнэ. Энэ бүгдийг үл тоомсорлох нь олон улсын харилцааг бусниулна” гэж Путин мэдэгдэв.
Гэхдээ “блокийн сэтгэмждээ баригдсан” хэвээр байгаа НАТО ба АНУ-ын үйл ажиллагаа нь орчин үеийн хөгжлийн логикт таарахгүй байна хэмээн Путин тэмдэглэв. Тэр нь цэргийн дэд бүтцийн шинэ байгууламжуудыг бий болгож байгаа болон Европт Пуужингийн довтолгооны эсрэг систем (ПДХС) байгуулах эвслийн төлөвлөгөө болно. Наточууд ба америкчууд аюулгүй байдлыг ойлгох тал дээр биднийхээс өөр төсөөлөл тогтсон бололтой. Америкчууд өөрсдийн хувьд огт аюулгүй байдлаар хангах санаандаа хөтлөгдсөн байгаа. Тэр нь үл гүйцэгдэх, шийдэж болохгүй хэрэг…” хэмээн Путин үзэж байна.
АНУ-ын удирдлагаар Европт байгуулагдаж байгаа ПДХС нь энэ бүс дэх зөвхөн Орост байгаа стратегийн цөмийн барих хүчинд нөлөөлөн хэдэн арван жилээр тогтсон цэрэг, улс төрийн хүчний харьцааг эвдэж байна. “Тулгараад байгаа үеэр зэвсэглэлд хяналт тавих америкчуудтай хамтарсан өдрийн хуваарьтаа бид янз бүрийн хувилбарыг авч үзэхэд бэлэн байна. Харин энд хэлэлцээрээр дамжин нэг талын давамгай байдлыг бий болгох оролдлогоос татгалзах, үүний зэрэгцээ сонирхлын тэнцэрийг барих ёстой гэсэн зарчим хөдлөшгүй байна гэж тэр онцолжээ. ПДХС-ийн талаар зөвшилцөл хийхээр сүүлийн жилүүдэд Москвагийн гаргасан санаачлагыг хөндөн тэр хэлэхдээ “тэр бүгд өнөөдөр ч хүчин төгөлдөр” гэв. Ер нь бол зөвшилцлийн хувилбаруудыг авч хэлэлцэхэд төгсгөлын цэг тавьмааргүй байна хэмээн Путин сануулав.
Олон улсын амьдралын шинэ хүчин зүйл болсон Арабын хаварт тэр тайлбар хийж, улс төрийн олон дүгнэлт гаргажээ. “Жилийн өмнө дэлхий ертөнц олон араб орнуудад бараг нэгэн зэрэг гарсан дарангуйлагч дэглэмийн эсрэг жагсаалын ер бусын үзэгдэлтэй тулгарлаа. Арабын хавар эхлээд эерэг өөрчлөлт гарна гэсэн найдвэртай хүлээн авагдаж байв. Орос хүмүүс ардчилсан өөрчлөлтийн төлөө байсан хүмүүсийн талд сэтгэлтэй байлаа. Гэтэл олон орнуудад хэрэг явдал боловсон аргаар явагдсангүй.
“Үйл явдлын өрнөлд нь сөрөг өнгө аясыг сөргөлдөгч талуудын нэг хэсгийг дэмжсэн гадны хутгалдаан оруулж өгөв. Тэр нь хүчирхийллийн чанартай болгосон юм. Хүмүүнлэгийн уриан дор хэсэг улс орон нисэх хүчнийхээ дэмжлэгтэйгээр Ливийн дэглэмийг дарж авлаа. Түүний оргил нь дундад зууны гэж хэлэх аргагүй бүр хүй нэгдлийн үеийн арга гэмээр Маумар Каддафитай тооцоо хийсэн дургүй хүргэсэн дүр зураглал болсон юм” гэж Путин хэлэхдээ “Ливийн энэ хувилбарыг” Сирид хэн нэгэн хийх гэснийг зөвшөөрч болохгүй хэмээн тэмдэглэжээ. Олон улсын хүчин чармайлт нь Сирийн дотоодын зөрчилдөөнийг зохицуулахад чиглэгдсэн байх ёстойг тэр сануулжээ.
Оросын ерөнхий сайд Барууны орнууд түүний тоонд АНУ уламжлалын дагуу бидэнд чухал бүс нутагт цаашлаад Оросын сонгуулийн кампанийн үеэр “улс төрийн инженерийн” арга барилыг явууллаа гэж мэдэгдэв. Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу Орост Засгийн газрын бус байгууллагын хувьд хууль дүрмээ чангалж магадгүйг Улс төрийн технологийн төвийн дэд тэргүүн Алексей Макаркин үгүйсгэхгүй байна. “Арабын хаварт хэрхэн хандаж байгаа болон бурууны орнууд олон нийтийн байгууллагыннөөц хүчийг ашиглан дэглэмүүдийн унагаж болно гэсэн төлөөлөл нь энэ тохиолдолд үзүүлж байгаа хариу нь болж байна” хэмээн тэрээр дүгнэжээ.
Эцэст нь “Хятадын хүчин зүйлийн” тухайд. Путин АНУ-тай аюулгүйн асуудлыг илүүд үзэн харилцана гэсэн бол Хятадтай тэрээр эдийн засгийн асуудалд гол чиглэлээ хандуулав. Хятадын эдийн засгийн өсөлт нь аюул занал биш, харин хамтын ажиллагааны асар их боломж гэж Путин хэлсэн байна.
Шинжээчид Путины өгүүлэлд тайлбар хийхдээ түүнийг 2008 онд баталсан Оросын Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд хийлээ гэдгийг санал нэгтэйгээр онцолжээ. Гэхдээ тэд дэлхийн энх тайвны асуудлыг шийдэхэд НҮБ түшиг тулгуур болох ёстой хэмээн Путин хэлснийг шинжээчид үзэхдээ тэр нь бусад улсын дотоод хэрэгт гаднын оролцоог үгүйсгэсэн сануулга гэж тэмдэглэжээ.