“Никитон” бэлтгэлээ хангажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Никитон” бэлтгэлээ хангажээ

“Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” тоглолт гуравдугаар сарын 6-нд “UB Palace”-т болно. Тоглолтын тасалбарын 80 хувь нь эзэндээ очсон тухай зохион байгуулагчид хэллээ. Өнөөдрийн байдлаар тус тоглолтын 20, 40, 60 мянган төгрөгийн тасалбар дуусч, 80 мянган төгрөгийн цөөн тооны тасалбар үлдээд байгаа сурагтай. 

Харин “Никитон”-ы залуус тоглолтын бэлтгэлээ бүрэн хангажээ. Тус хамтлагийн дуучин Б.Батчулуун өдөр бүр бэлтгэл хийдгээрээ алдартай. Түүнийг яг л олимпод бэлтгэж байгаа тамирчин шиг өдөрт хэдэн цагаар хөгжим болон хоолойн бэлтгэл хийдэг талаар хөгжимчид ярилаа. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж