“Чононд хонь хадгалуулсан уу?”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Чононд хонь хадгалуулсан уу?”

Хариугүй сонгууль болох гэж байхад сонгогчдын бүх бүртгэлийг хадгалж, нэрсийн жагсаалт үйлдэх учиртай УБЕГ-ыг МАН-ын нарийн бичгийн дарга С.Амарсанаагаар толгойлуулах болсон нь “Чононд хонь хадгалуулахын үлгэр” болоод буйг АН-ынхан шүүмжилж байна. Өмнөх дарга Б.Мөнхбаатар УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр энэ оны нэдүгээр сарын 1-нд хуулийн дагуу ажлаа өгсөн.  Гэтэл оронд нь МАН нарийн бичгийн даргаа үүрэг гүйцэтгэгчээр тавьсан нь арай хэтэрсэн хэрэг болохыг АН-ын гишүүд буруутгаж эхэллээ.

“Сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилуулах эхлэлийг үүгээр тавих гэж байна” хэмээн УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд үзэж даваа гаригт болсон АН-ын бүлгийн хурал дээр эсэргүүцэл илэрхийлжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж