Уран бүтээлчид “Хавар”-т нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчид “Хавар”-т нэгдлээ

Монголын урчуудын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохиодог томоохон хэмжээний цөөн хэдэн үзэсгэлэн байдаг билээ. Эдгээр үзэсгэлэнгүүдийн нэг болох зураач, урчуудын  “Хавар” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Уламжлалт энэ үзэсгэлэнд зураач, барималчид  бүтэн жилийн турш урласан шилдэг, шинэ  бүтээлүүдээ дэлгэн харуулдаг юм. Энэ удаагийн  үзэсгэлэнд нийт 150-аад уран бүтээлчдийн 200-гаад бүтээл үзэгчдийн хүртээл болон дэлгэгдэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж