
Сонгуулийн хуулийг батлах үеэр зургадугаар сарын сүүлийн нэг ажлын өдрийг амралтын болгон санал хураана гэсэн. Тэгвэл зургадугаар сарын 27-ны лхагва гариг хэмээн урьдчилан төлөвлөж байснаа 29-ний баасан гаригийг сонгуулийн өдөр болгохоор СЕХ-ныхон аман байдлаар ярилцсан сурагтай байна. Сонгуулийг хэзээ хийх, зургадугаар сарын 29-нд санал хураах эсэхийг УИХ-ын хаврын чуулганаар шийднэ. Харин үүнэс шалтгаалж долдугаар сарын 1-ний ням гаригийг ажлын өдөр болгон шилжүүлж магадгүй байгаа аж.
Д.ОЮУН