Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж дуусна гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж дуусна гэв

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиас өмнө иргэний цахим үнэмлэх олгохоор төлөвлөөд байгаа билээ. Иргэний цахим үнэмлэхний талаархи сүүлийн үеийн мэдээллийг өнөөдөр Иргэний бүртгэлийн газрын дэд дарга, түр үүрэг гүйцэтгэгч Л.Амарасанаа, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын хүмүүс өгсөн юм.

Иргэдийг цахим үнэмлэхжүүлэхийн тулд шат дараатайгаар гурван ажлыг хийх ётой байсан бөгөөд эхний ээлжинд үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмжийг бэлэн болгосон бөгөөд одоогоор бэлдэц татах ажил хийгдэж байгаа юм байна.Иргэний цахим үнэмлэхний бэлдэцийг Франц улсын Жамельто компанийн Финлианд улс дахь салбарт бэлтгэж байгаа аж. Эхний ээлжний бэлдэц дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн ирж, хэвлэлтэд орон юм байна. Цахим үнэмлэхийг хэвлэсэн өдрөөсөө эхлэн тараах бөгөөд долоо хоног бүр бэлдэцийг нийлүүлэхээр тус компанитай гэрээ хийжээ. Шат дараатайгаар нийлүүлсээр нэг сая 999 мянга 995 ширхэг бэлдэцийг зургаан сарын 11-нд сүүлчийн нийлүүлэлт хийгдэх гэнэ. Харин иргэдэд тараах ажлыг хэвлэж эхэлсэн өдрөөс эхлэж, зургадугаар сарын хэвлэж дуусахаар төлөвлөсөн байгаа гэж албаныхан хэллээ. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хэлэхдээ “Иргэний цахим үнэмлэхийг өнгөрсөн онд хэвлүүлээд тараах боломж байсан. Гэвч бэлдэцийн байршил, олон улсын стандартад нийцэх хэмжээ зэрэг зарим зүйлээс бол хугацаа алдсан. Гэвч УИХ-ын сонгуулиас өмнө тарааж дуусгахаар ажиллаж байна. Харин иргэд цахим үнэмлэх хэвлэгдээд эхэлбэл өөрсдөө санаачлагатай байж дүүрэг, хорооноос үнэмлэхээ авах, бид ч гэсэн тараах ажиллагааг хэвлэж эхэлсэн өдрөөсөө эхлэн тарааж эхлэх юм” гэлээ.

Ямартай ч 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө иргэдийн цахим үнэмлэхийг тарааж дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв тоног төхөөрөмж, зарим нэг зүйлд алдаа гарахгүй бол товлосон хугацаандаа цахим үнэмлэхээ тарааж дуусна гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж