Сонирхолтой кинонууд :)

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Сонирхолтой кинонууд :)

My Only Sunshine (2008 Turkey) Dir.Reha Erdem
Турк
гэж чимээ шуугиан их гаргаад байдаггүй ч дуугай хүний доодох нойтон
гэдэг шиг их сонирхолтой орон санагддаг юм :). Хүмүүсийн амьдралын
хэмнэл, ёс заншил энэ тэр гээд хамгийн энгийн зүйлсийг нь хараад мань
мэт нь үүүү үүүүү гээд хэсэгтээ мэлийчих юм шиг байна лээ. Саяхан олж
үзсэн энэ турк киног үзээд залуу зандан байхдаа үүргэвчтэй аялал хийж
байсан сайхан дурсамж сэргэхийн сацуу танил Истанбул хотын олж үзээгүй
арай өөр бараан дүр байдлыг олж харж балмагдав хэхэ. "Аавыгаа бараадан
өвөөгөө асран өдөр хоногийг арай чүү өнгөрүүлэх охины талаар" өгүүлэх уг
кино нь удаан хэмнэлтэй, бараг зарим үед юу билээ баримтат кино билүү
гэж андуурмаар санагдтал зураг авагдсан сонирхолтой кино байлаа. Камер
ихэнхидээ охиныг дагаж байсан нь тун оновчтой болсон ч юм шиг, тухайн
охины үзэж туулж байгаа зүйлс, үзэл бодлыг нь бүхэлд нь эвтэйхэн үзүүлж
чадсан санагдсан. Киноны зураглал, ялангуяа тэр далайн эргийн усан
онгоцтой хэсгүүд үнэхээр тасархай болсон байна лээ, тэрнээс үйл явдал
өрнөл багатай, үзэхэд хэцүүдүү кино байдаг даа, нэг тиймэрхүү бараан
кино,
гэхдээ сонирхолтой бараан гээд үү 🙂

Chico Xavier (2010 Brazil) Dir. Daniel Filho
хайртай
дотны хэн нэгэн чинь гэнэт хорвоог орхисон үед барьц алдаж өөрийн
баримталж ирсэн итгэл үнэмшилээсээ хазайж янз бүрийн зүйлс сонирхож
судлах нь бий, тэр дундаа хүний сүнс сүлд гэж байдаг уу, байдаг бол тэд
хаашаа оддог вэ, тэдэнтэй харилцаж ярилцах боломж бий юу гэх мэтчилэн
олон асуултанд хариу хайж эхэлдэг. Тэгвэл багаасаа эргэн тойрондоо
байгаа сүнс сүүдрийг харж харилцаж чаддаг болсон гэдгээрээ бразилд маш
их алдаршсан нэг ер бусын хүний амьдралаар хийсэн энэ кино их
сонирхолтой санагдав. Олон юм нуршаад яахав, үзүүштэй кино шүү 🙂
I Wish (2011 Japan) Dir. Hirokazu Koreeda

хэдэн жилийн өмнө Nobody knows хэмээх
өрөвдмөөр киногоор нь хүмүүс сайн мэдэх найруулагч Hirokazu Koreeda-н
шинэ киног олж үзэв. Уг найруулагч баримтат киноны чиглэлээр маш олон
жил ажилласан туршлагатай болохоор түүний кинонууд нь бас баримтат
киноны сонирхолтой элемэнтүүдийг агуулдаг, энэ нь их  сонирхолтой
санагддаг юм. Өөр өөр хотод амьдарч байгаа ах дүү хоёрын амьдралыг
харуулсан энгийн хирнээ олон юм хэлсэн сайхан кино байлаа. жүжигчид нь
бүгд л япондоо бол нилээд алдартай гарууд юм шиг байгаан, угаасаа балай
авч байна лээ 🙂

үзүүштэй 🙂

The Women on the 6th floor (2010 France) Dir.Philippe Le Guay 
Хөөрхөн
инээдмийн кино үзчих гээд яваад байсан нэг л хувьсгалын тохироо бүрдэж
өгөхгүй байсаар энэ киног үзэж жаал хөгжив шүү 🙂 Кино эхлэнгүүт юу
билээ энэ чинь Алмадовар агаагийн кино билүү гэж бодмоор хэхэ
Алмадоварын киногоор лаг танил болчихсон испани жүжигчид бүгд тоглож
байгаа харагдана лээ. 1960 аад оны Парис хотод киноны үйл явдал өрнөнө:
чинээлэг амьдралтай айлуудад гэрийн үйлчлэгч хийдэг испани бүсгүйчүүдийн
багт нэгэн шинэ бүсгүй ирснээр тэдний амьдрал бага багаар өөрчлөгдөж
эхлэнэ. Тэдгээр бүсгүйчүүдийн амьдардаг байрыг эзэмшдэг дунд эргэм насны
эр уг бүсгүйд татагдаж байгаагаар киноны үйл явдал өрнөнө. киноны
зураглал, жүжиглэлт таалагдав, үзүүштэй… үзэхэд хөнгөхөн хөөрхөн кино
байлаа гэж 🙂
Jellyfish (2007 Israel) Dir. Shira Geffen
За
энэ их хөөрхөн кино байгаам даа, маш чанартай хийгдсэн, зохиол сайтай
магтах юм ихтэй кино байлаа. Тел-авив хотноо амьдрах гурван бүсгүйн хувь
заяа, тэдний учралыг харуулсан сайхан кино байлаа, заавал үзмээр
хөөрхөн кино шүү 🙂

http://osobu.blogspot.com/



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж