БНАСАУ-ын дүрвэгсэдийг буцаахгүй байхыг Хятадаас шаардав

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын дүрвэгсэдийг буцаахгүй байхыг Хятадаас шаардав

Өмнөд Солонгосын парламент Хятад руу дүрвэж буй Хойд Солонгосын иргэдийн асуудлын талаар нухацтай авч хэлэлцэн өөрсдийн байр суурийг Хятадын талд илэрхийлжээ. Тэд Хойд Солонгосын дүрвэгсэдийг нутагт нь буцаахгүй байхыг шаарджээ. Энэ асуудлаас болж Өмнөд Солонгос Хятадын харилцаанд таагүй уур амьсгал бий болж байгаа талаар албаныхан мэдэгдсэн байна.

Харин Хятадын зүгээс эдгээр хүмүүсийг "Хилийн ойр орчид ямар нэг бичиг баримтын сааталд орсон иргэд. Тэднийг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад юм уу, олон улсын цагаачдын албанд хандах хэрэгтэй болов уу" хэмээн тайлбарлажээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж