“The Report” ЭЗ-ийн тайлангийн ном гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“The Report” ЭЗ-ийн тайлангийн ном гарлаа

Монголын бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эдийн засгийн тайлан, тооцооны судалгааг агуулсан “The Report-Mongolia 2012” номыг “Оксфорд бизнес” группээс гаргасан байна. Номын нээлтийн ёслол маргааш 11.00 цагт “Blue Sky” цамхагт болох ажээ. Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Ганзориг, Монгол дахь Бизнесийн консулын гүйцэтгэх захирал Жим Двайер, “Оксфорд бизнес” группын захирал Майкл Бенсон Колпи нар оролцох ажээ.  Энэхүү судалгааны ном нь англи хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулснаараа онцлог гэнэ. “Оксфорд бизнес” групп дэлхийн 35 оронд “The Report” номыг гаргасан бөгөөд ийнхүү анх удаа Монгол Улсад хэвлэн гаргаж буй ажээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж