“Цэцэрлэгт учирсан хоёр”-той танилцаарай

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Цэцэрлэгт учирсан хоёр”-той танилцаарай

Драмын театрын тайзнаа гуравдугаар сарын 1-нд буюу маргааш Оросын нэрт зохиолч А.Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг нээлтээ хийх гэж байна. Тус жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Наранбаатар тайзнаа найрууулан тавьж байгаа бөгөөд гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар тогложээ. Хоёр хүний драм бүхий эл жүжигт өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хүний сайхан сэтгэл, хүн хүндээ хандах хандлагагыг илүүтэй харуулах гэнэ. Мөн эр хүний ноён нуруун дээр амьдрал тогтдог ч эмэгтэй хүний тэсвэр, тэвчээр гэдэг агуу зүйл хайр дурлалыг хэрхэн цэцэглүүлдгийг үзүүлэх ажээ. Жүжгийн тайзнаа амилуулахад соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сан ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. Харин жүжгийн дууг “Universe Best Songs-2009” наадмын ялагч, дуучин Ч.Цэлмүүн дуулжээ.

“Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийг гуравдугаар сарын 1-18-ны хооронд өдөр бүр 22.00 цагаас тоглоно. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд драмын театрын кассаар борлуулж байгаа юм.

Ч.Цэлмүүний "Цэцэрлэгт учирсан хоёр" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж