Путины амь насанд халдахыг завдсан нь үнэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Путины амь насанд халдахыг завдсан нь үнэн гэв

Владимир Путины амь насанд халдах гэсэн тухай мэдээг “Шударга Орос” намын лидер бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Сергей Миронов үнэн мэдээлэл гэв. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн гишүүн байсан хүний хувьд “олон зүйл мэднэ” гэсэн байна. Улс орны тогтвортой байдлыг бусниулах нь террористуудад ашигтай учраас дээрх мэдээллийг Путины чансааг өсгөх зорилгоор оргүй зүйлийг хиймлээр гаргасан гэдэгт итгэж боломгүй гэдгийг Миронов хэлжээ. Хоёрдугаар сарын 27-нд “Первый канал” сувгаар Орос ба Украины тусгай албаныхан Оросын ерөнхий сайд Владимир Путины амь насанд халдах оролдлогыг таслан зогсоолоо гэж мэдээлсэн юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж