Хайрын тухай кино хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Хайрын тухай кино хаагдлаа

Египетийн киноны уран бүтээлчид, судлаачид эрх баригчдынхаа шийдвэрийг эсэргүүцэн тэмцэл өрнүүлж байна. “Кайрын хаалга” нэртэй киног дэлгэцэнд гаргахыг эрх баригчид хоригложээ. Христийн шашинт бүсгүй, лалын шашинт эр хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг энэ киног “Люксор” хэмээх Африкийн киноны наадамд үзүүлэх гэж байсан юм.

Зөвхөн наадмын шүүгчид, сэтгүүлчид, шүүмжлэгчдэд дээрх киног үзүүлэх хүсэлтийг тавьсан ч нааштай хариу авч чадаагүй байна. Энэ сарын 21-нд эхэлсэн уг наадам өнөөдөр өндөрлөнө. “Кайрын хаалга” киног бичиж найруулсан Иссавигийн хэлж буйгаар түүний кино өнөөгийн Египетийн нийгмийг үнэн дүр төрхийг харуулж чадах бүтээл гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж