Apple iPad 3-ыг ирэх сарын 7-нд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Apple iPad 3-ыг ирэх сарын 7-нд танилцуулна

Хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй iPad 3-ыг ирэх сарын 7-нд албан ёсоор танилцуулах болсноо Apple зарласан тухай BBC мэдээлжээ.

Тус компани танилцуулах арга хэмжээндээ урьсан урилгадаа “Бид та бүхэн онцгой зүйлийг харуулна. Бас мэдрүүлнэ” гэсэн байна.

iPad таблетыг анх 2010 онд худалдаанд гаргаж байсан ба дэлхий даяар нийтдээ 50 сая хувь борлогдоод байгаа юм.

Энэ тоо шинэ загварын таблет гарснаар нилээд өснө хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй юм.

Өнгөрсөн онд iPad2 таблетыг танилцуулснаас ес хоногийн дараа худалдаанд гаргаж байсан ба iPad3-ыг 7-нд танилцуулаад гуравдугаар сарын сүүл гэхэд худалдаанд гаргах бололтой.

Apple компани iPad, iPad2 таблетыг гаргаснаар компьютерийн үйлдвэрлэлийн хамгийн өрсөлдөөн бүхий салбар нь таблетын зах зээл болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж