Клинтон: Сирийн сөргөлдөөнд оролцох нь аюултай

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Клинтон: Сирийн сөргөлдөөнд оролцох нь аюултай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн хэрэг явдалд гаднаас оролцох нь иргэний дайн гаргуулахаас сэргийлж чадахгүй гэж мэдэгдлээ. Энэ тухай тэрээр “BBC News”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ. Сирид иргэний дайн болох боломж байгааг хэлэв. Сирийн сөрөг хүчин автомат зэвсэгтэйгээр танк, хүнд их бууны эсрэг зогсч чадахгүй гэж тэрээр хэлэв.

Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр өөрт Сирид нь гадны оролцоог оруулахын эсрэг санаа их байгаа гэв. “Аль-Каида” ба ХАМАС зэрэг террорист байгууллага байгаа бүс нутагт байдал ээдрээтэй байгааг тэрээр хүлээн зөвшөөрөөд Сирийн зарим мужид байдал ноцтой байхад зарим газарт сөргөлдөөн намжмал байна гэж хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж