Виллаш-Боаш Халкийг “онилжээ”

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Виллаш-Боаш Халкийг “онилжээ”

Английн Премьер лигийн “Челси” клубын менежер Андре Виллаш-Боаш ирэх зуны солилцооны цонхоор “Порту”-гийн довтлогч Халкийг авчрахаар “онилоод” байгаа гэнэ. Өнгөрсөн жил Виллаш-Боашийн удирдлага дор дөрвөн цомын эзэн болсон “Порту”-гийн удирдлага 25 настай Бразили довтлогчийг 84 сая фунт стерлингээр үнэлсэн байна. “Цэнхрүүд”-ийн довтолгооны шугамыг бүрдүүлж буй Дидье Дрогба, Саломон Калу нарын гэрээний хүчин төгөлдөр хугацаа энэ зун дуусгавар болж буй тул багт шинэ эрч хүч, аз од дагуулах шинэ довтлогч тус багийн гол зорилго болоод буй юм. “Жигүүрт тоглох эрч хүчтэй, хурдтай тоглогч хэрэгтэй. Ялангуяа нэгийн эсрэг нэг нөхцөлд чадвараа харуулж чадах хэн нэгэн хэрэгтэй байна. Харин Халкийг тэр хүн мөн гэдэгт итгэлтэй байна” хэмээн Виллаш-Боаш ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж