2012 он: Латин Америк ба Африк

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

2012 он: Латин Америк ба Африк

Латин Америк


Мексик.

Мексикт оны эхний хагас хэсэгт ирэх долдугаар сарын 1-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны идэвхитэй үе үргэлжилнэ. Тус улсад Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэх нам 12 жил эрх барьж байгаа. Хүчирхийлэл гаарсны улмаас үүдэлтэй олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрч, уг нам сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийнхээ итгэлийн алдаад байгаа учир Хувьсгалт ардчилсан намын шинэчилсэн хувилбар болох Институцийн хувьсгалт нам засагт гарах боломжоор илүү байгаа.  Ямартай ч сонгуульд гурван гол нам өрсөлдөхөөр хүлээж байгаа бөгөөд шинэ ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 7-нд албандаа орох учраас 2013 оны эхэн хүртэл улс төрийн ямар нэгэн томоохон алхам хийгдэхгүй байх хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Нам солигдохоос үл хамааран Мексикт тулгамдсан асуудлууд хэвээр үлдэх нь тодорхой. Одоо энэ улсад хар тамхины картелиудын дайн үргэлжилсээр байна. Лос Зетас бүлэглэл Мексикийн  зүүн эргийн тээврийн замуудын ихэнхэд хяналтаа тогтоож чадлаа. Харин Синола картель баруун эрэгт хяналтаа тогтоов. Хоёр картель өөрсдийн нөлөөг Төв Америкт аажмаар нэмэгдүүлсээр Өмнөд Америкийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй харилцаатай болжээ. Хоёр картель энэ онд эдгээр сувгуудыг хянахын тулд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх хэрэгтэй.  Синалоа болон Лос Зетас Мексикийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоосон ч олон тооны жижиг бүлэглэлүүд Акапулько мэтийн тээврийн гол зангилааны хяналтыг авахаар тэмцлээ үргэлжлүүлж байна.

Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн тасрашгүй тэмцэлдээн нь хоёр том картелийн хооронд эвсэл маягийн зүйл байгуулахад нь саад болдог бөгөөд ийм маягийн хандлага нь Засгийн газрын хар тамхины бүлэглэлтэй хийж байгаа тэмцэлд ноцтой саад болж байна. Тиймээс ч тэд картелиудыг хүчирхийллийн аргаар барихаасаа олны өмнө татгалзаж чадахгүйд хүрч байна. Картелийн эсрэг цэргийн ажиллагааг идэвхижүүлсэн ч энэ нь хүчирхийллийг гааруулах эрсдэлтэй юм. Тийм ч учраас Мексикийн Засгийн газар нийгэм, эдийн засгийн бодлогыг тэргүүлэх чиглэл болгон барьж, хажуугаар нь картелийн үйл ажиллагаатай эрчимтэй тэмцлийг  явуулсаар байна.

Бразили.

Бразиличуудын хувьд энэ жил Европын хямралын үр дагаврыг зөөлрүүлэх худалдаа, хөрөнгийн урсгалыг өөртөө чиглүүлэхээр ажиллана. Гэхдээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний  10 хувь нь экспортоос хамааралтай учир хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад эмзэг хэвээр байх бололтой. Улс төрийн салбарт ч тэд тэнцвэрт байдал тогтооход анхаарлаа чиглүүлно. Ерөнхийдөө ийм маягаар Бразилийн гол анхаарал энэ жилийн хувьд дотоодын асуудалд чиглэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна. Гэхдээ тэд дэлхийн худалдааны уналтыг тооцон Хятадын экспортын зах зээлийг орлох хувилбарыг хайж магадгүй юм. Үүний улмаас Бразили, Хятадын хоорондын харилцаа хурцадмал  хандлагатай болж болох юм. Юутай ч Бразилийн дотоод бодлогын гол чиглэлүүд нь хотуудын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хангамжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн болон нефтийн олбортыг бий болгон хөгжүүлэхэд чиглэгдэх нь.

Венесуэла.

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдлын тухай мэдээлэл тийм ч тодорхой бус байгаа нь тус орны 2012 оны улс төр, эдийн засгийн бодлого чиглэлийг тогтооход хүндрэл учруулж байна. Чавест үнэнч хүрээний залгамжлагчийн тухай тус улсын удирдлагабодож байгаа гэдэгт эргэлзэх  зүйлгүй юм. Чавесийн сонгогчдын дунд таагүй уур амьсгал өргөжиж буй нь улс төрийн томоохон эсэргүүцэл болон өргөжих магадлалтай. Үүний зэрэгцээ хоёрдугаар сард эвлэрэн нэгдэж, нэгдмэл нэр дэвшигчээ тодруулсан сөрөг хүчинд сүүлийн 10 жилийн дотор засгийн эрхийн төлөө тэмцэх жинхэнэ боломж гарч ирж байна. Сонгуулийн үр дүнгийн талаар одоогоор хэлэх боломжгүй ч энэ онд Венесуэлийн засаг захиргаа Чавесаас өөр шинэ лидерт шилжих магадлал өндөр байна.  Хэн засаг барихаас үл хамааран 2012 он тус улсын хувьд дотоодын эдийн засаг, дэд бүтцийн доголдол, өдөр тутмын хэрэглээний хомсдол зэрэг нь өссөн тодорхойгүй үе байх болов уу. Түүнчлэн нийгмийн өөр бусад асуудлаас үүдэн эсэргүүцлийн хөдөлгөөн ч өргөжиж болох юм. Мэдээж энэ бүхний гол цөм нь сонгуулийн эргэн тойрон дахь үйл явдал байх болно.

Куба.

Кубын засаг төрийн аажим, болгоомжтой өөрчлөлт 2012 онд үргэлжилнэ. Гэхдээ хамгийн гол нь шинэчлэлийн гол алхмыг хүлээж байна. Тухайлбал, зээлийн асуудал, хувийн өмчтэй болох боломж, хөдөлгөөн шилжилтийн хязгаарлалтыг бууруулах зэрэг асуудалд дэвшил гарна хэмээн олон нийт хүлээж байна. Харин олон улсын төвшний хүрээнд Кубын гол зорилтыг либерализаци явуулах АНУ-ын  шаардлага болон Венесуэлийн татаасын нефтийн хэрэглээний тэнцвэрийг олох асуудал байх болно хэмээн тодорхойлж байна.

Африк, Сахарын цөлөөс өмнө хэсэг

Сомали.

Энэ жил Сомалийн жихадистууд, тэдний тоонд үндэстэн хоорондын аль-Шабааб бүлэглэл ба Сомалийн исламын Эмиратын эсрэг чиглэсэн стратегийг тус улс үргэлжлүүлэн явуулах болно. Энэ стратеги нь гурван гол чиглэлтэй. Нэгд, Африкийн холбоо Могадиша дахь байр сууриа бэхжүүлэх үүднээс оролцоог нэмэгдүүлнэ. Үүнд Уганда, Бурунди, Жибутийн энхийг сахиулагчдаас гадна Сьерра-Лионын хүчин оролцоно.

Хоёрт, Кенийн цэргийнхэн тус орны өмнөд бүсийн хэсгийг бэхжүүлнэ. Хилийн тусгаарлалтын бүсийг  4000 кени цэрэг хамгаалан жихадистуудын замд саад тавина. Сомалийн  журамт цэргийнхэнд сурталчилгааны материал өгөхгүйн тулд Африкийн холбооны  болон Кени, Эпиопын хүчин жихадистуудтай тэмцэх нэрээр тус орны гүн рүү нэвтрэхгүй байх болов уу. Үүний оронд орон нутгийн журамт цэргийн отрядууд партизаны дайны арга барилаар жихадистуудтай тэмцэх  болно. АНУ тус орны нутаг дэвсгэрт нууц дайны ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ба тусгай  хүчнийхэн болон нисгэгчгүй онгоцнуудаас тагнуулын мэдээ цуглуулан Сомалийн Засгийн газарт дамжуулж өгөх юм. Үүний зэрэгцээ Америкийн цэргийнхэн боломж гарвал “Аль-Каида” ба жихадистуудын лидерүүдэд цохилт өгөхөд бэлэн байна.

Нигери.

Нигерийн хойд хэсэгт зэвсэгт тэмцэл үргэлжилнэ. Ерөнхийлөгч Гудлук Жонатаны Засгийн газарт улс төрийн засгаа булаалгасан гэж гомдсон хойд нутгийн улс төрийн элитүүд өөрсдийн зорилгодоо “Боко Харам” бүлэглэлийн дайчдыг ашиглах нь ойлгомжтой. 2015 оны сонгуулиар дахин засагт гарах гэсэн тэд исламын бүлэглэлд зэр зэвсэг нийлүүлэх болно. Боко Харам бүлэг тус орны нийслэлд хүртэл ажиллагаагаа тэлнэ. Тэдний мэдэгдэл уур хилэнтэй, жихадист янзын байх боловч тэдний ивээгч нар нь олон улсын хүчинд халдахаас барьж байх болов уу. Нигер мөрний цутгалан аажмаар байлдааны ажиллагаанд эргэн орно. Жонатаны захиргаа 2015 он хүртэл засаг барихаар амлаж байгаа ч тэдний лагерьт  эрх барих хугацааны талаар мөргөөн гарч ирэн улс төрийн элит нь Ниерийн цутгаланг чөлөөлөх хөдөлгөөн зэрэг бүлэгтэй холбоогоо тогтоох оролдлоо эхэлнэ.

Судан.

Судан ба Өмнөд Суданы хоорондын дотоод зөрчил эдгээр орнуудын хооронд гэрээ хэлцэл байгуулахад саад учруулна. Тэд үүний оронд нефтийн орлогын тухай цагийн хуваарилалтад хамаатай гэрээг барих болно. Энхийг сахиулагчид үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь тодорхой. Гэсэн ч тэдний ажиллагааг зогсоох хоёр орны хилийн асуудал энэ жилдээ шийдэгдэхгүй бололтой.

Өмнөд Африк.

ӨАБНУ гол анхаарлаа дотоодын сөргөлдөөнд чиглүүлэн Өмнөд Африкийн бүсэд өөрсдийн нөлөөг ихэсгэхийн төлөө байх юм. Оны сүүлчээр явагдах сонгуулийн өмнөх улс төрийн тэмцэлд эрх баригч Африкийн конгресс нам идэвхээ  чиглүүлнэ. Тус орны ерөнхийлөгч Жейкоб Зума намын тэргүүн болоход чармайлтаа гаргах бөгөөд учир нь энэ тушаал түүнийг дахин ерөнхийлөгч болоход туслах ёстой юм. Намын доторх жигүүрийн тэмцлийг нөлөөтэй болгохгүйн төлөө Зумагийн баг зүтгэх болно.

("Stratfor", АНУ)

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж