Мисс Х.Бадамгэрэл багадаа

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Мисс Х.Бадамгэрэл багадаа

Монголын миссүүд дундаа хамгийн хөөрхөн нь гэгддэг “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл өөрийн facebook-тээ бага насныхаа зургийг тавьжээ. Тэрбээр бага насныхаа тухай “Үнэнийг хэлэхэд би багадаа маш даруухан, бүрэг хүүхэд байсан. Намайг нээж өгсөн зүйл бол загварын тайз. Намайг бага байхад ээж маань дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур дарах гээд бүх зүйлд сургадаг байлаа. Надад оролдож, хийж үзээгүй зүйл бараг л байхгүй шүү. Тийм болохоор ээждээ их баярладаг. Өнөөдрийн миний энэ амжилт ээжтэй минь салшгүй холбоотой” хэмээн ярьж байсан.

Загварынхан дундаа эрхэмсэг, дэгжинд тооцогддог мисс бүсгүй дэлхийд алдартай  “Louis Vuitton” брэндээр гоёх дуртай бөгөөд өөрийн мэдлэг боловсролд ихээхэн анхаардаг гэнэ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж