
компани хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютерийн загвараа хоёр
төрлийн сонголттой удахгүй худалдаанд гаргах гэж байна. Тус компани
өөрийн шинэ загварыг “Satellite C670” хэмээн нэрлэжээ. Уг зөөврийн
компьютер нь Intel-ийн 3 цөмт процессор, 17.3 инчийн дэлгэц, 320
гегабайт тогтмол санах ой болон 8 гегабайтын шуурхай санах ойтой ажээ.
Харин
нөгөө Satellite загвар нь AMD хэлбэрээр гарч байгаа AMD E процессор,
AMD Radeon HD 6310 график карттай юм байна. Дээрх хоёр компьютер хоёулаа
USB холболттой бөгөөд Ethernet, VGA веб камертай ажээ. Мөн Windows 7
Home Premium үйлдлийн системтэй байна. Toshiba компани одоогоор тодорхой
үнийн тарифыг тогтоогоогүй байгаа ч ирэх дөрөвдүгээр сард Их Британид
худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Видеог энд дарж үзнэ үү!
Б.Энхцэцэг