Улсын тэргүүний тариаланч хамт олон болов

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Улсын тэргүүний тариаланч хамт олон болов

Төв аймгийн Эрдэнэсант сумын “Нарт Монгол” ХХК нь Улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан бөгөөд улсын дундаж үзүүлэлтийг 157 хувиар давуулсан, техникийн шинэчлэл хийн өндөр ургац авахын зэрэгцээ сумынхаа “Тээвэрчдийн буудал”-ыг тохижуулан жуулчид болон хот хөдөөгийн иргэдэд үйлчилж, “Сант” хөдөө аж ахуйн техник, сэлбэгийн үйлчилгээ, худалдаа явуулж  хямд үнэтэй чанартай сэлбэг хэрэгслээр сум орон нутгынхаа тариаланч, малчид,хөдөлмөрчдийг ханган идэвх санаачлага гарган бусдыгаа тэргүүлэн ажиллаж байгаа тэргүүний хамт олон ажээ. ”Улсын тэргүүний тариаланч” болзлыг хангасан иргэд нь өөрсдийн нөөц боломжоо ашиглан талбайгаа био болон органик бордоогоор бордох, суваг шуудуу татах, усалгааны хэмнэлтэй системийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг санаачилан гүйцэтгэж, сум орон нутгийнхаа ядуу өрхүүдэд арга туршлагаа зааж, байнгын болон түр ажлын байр бий болгосон байна.

Б.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж