“iPad 2”-ийг Японд худалдаалах товыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“iPad 2”-ийг Японд худалдаалах товыг хойшлууллаа

Арлын
Япон улсад нүүрлээд буй аймшигт байгалийн гамшгийн уршгаар Apple
компани iPad 2 планшетийг тус улсын зах зээлд нэвтрүүлэх товыг
хойшлууллаа.

Apple-ийн мэдэгдэлд “Япон улсад нүүрлээд буй
гамшгийн аюул, эрсдэл ард хоцортол манай компани iPad 2-ийг тус улсад
худалдаалж эхлэх хугацааг хойшлуулахаар шийдлээ. Манай байгууллагын нийт
албан хаагчид тэдний гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэл Японы ард
түмэнтэй үргэлж хамт байх болно” гэжээ. Өмнө нь төлөлвлөгөөний дагуу
iPad 2-ийг ирэх гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Япон болон бусад
олон улсын зах зээлд худалдаалж эхлэх байсан ажээ. Харин Японоос бусад
улсуудад төлөвлөсөн хугацаандаа худалдаанд гарч эхлэх юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж