“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан "Харангын
Лхагваа" цомог худалдаанд гарсан цагаасаа хойш одоог хүртэл “Hi-Fi
Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлсээр
байгаа билээ. Тэгвэл "Харанга"-ын Лхагваа ирэх сард нэгэн зэрэг гурван
цомгоо өлгийдөн авахаар зэхэж байгаа ажээ. “Харанга”-ын Лхагваагийн
шинэ цомгийн продюсерээр Онон, Томоо буюу М.Болд нар хамтран ажиллаж
байгаа юм. “Тэнгэрлэг андууд”, “Нарыг хайрла”, “Замбуутив” цомог
хэдийнээ бэлэн болсон бөгөөд хэвлэлтэд явжээ. Цомог тус бүр 11 дуутай
бөгөөд ихэнх дууныхаа үг, аяыг Лхагваа өөрөө зохиожээ. Ганц нэгхэн дуу
нь нийтэд цацагдсаныг эс тооцвол дан шинэ дуунаас бүрдсэн цомгууд тун
удахгүй сонсогч, фенүүдийнх нь гарт очих нь ээ. Мөн тэрбээр “Хар сарнай”
хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин
Т.Дэлгэрмөрөнтэй хамтран “Ах дуу гурав” нэртэй цомгоо гаргахаар “New
Star” студитэй хамтран ажиллаж байгаа юм.

Г.Даша