
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нефтийн үнэ өссөн ч харьцангуй бага хэлбэлзэлтэй байсан. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс зогсолтгүй огцом өссөөр байна. Сүүлийн нэг сард энэ өсөлт улам хурдацтай боллоо. Энэхүү хурдацтай өсөлтөд мэргэжилтнүүд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна. Тэдний хэлж буйгаар үнийн өсөлт биржүүдэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Байдал яаж эргэхийг урьдчилан харахад хэцүү бөгөөд иймэрхүү үнийн өсөлт эдийн засагт өсөлт бус таагүй нөлөөлөл авчрахыг сануулж байгаа юм. Хэрэв энэ байдлаараа хурдацтай өссөөр байвал дэлхийн рекордыг хол давах хандлагатай байна.
Сүүлийн 3 сарын газрын тосны үнийн график
Г.Батболд