Малчны зээл 60 тэрбум төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Малчны зээл 60 тэрбум төгрөгт хүрчээ

Хугацаа хэтэрсэн малчны зээл 60 тэрбум төгрөгт хүрч, зудад малаа алдан, хотоо харлуулсан олон малчин дээлээ нөмрөхөд хүрээд байгаагийн зэрэгцээ энэ төрлийн зээл олгосон арилжааны банкуудыг ч хүнд байдалд оруулж болзошгүйд хүрчээ. Тиймээс Засгийн газраас бодлого боловсруулахаар болоод байгаа аж. Хамгийн тулгамдсан асуудал нь малчдын хувьд хугацаа хэтэрсэн зээл. Тиймээс төрөөс банкны удирдлагуудтай уулзан, малчны зээлийн хүүг царцаах боломж байгаа эсэх асуудлаар ярилцсан сурагтай. Нөгөөтэйгүүр, малгүй болсон иргэдийг Малжуулах төсөлд хамруулах, Малын индексжүүлсэн даатгал төслийг эрчимтэй хэрэгжүүлэх, одооноос эхлэн ирэх өвөлдөө бэлтгэх ажлаа эхлүүлэх гээд хаа хаанаа хийх ажил ихтэй байгаа талаар ч энэхүү уулзалтын үеэр хөнджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж