Хөрөнгийн зах зээлийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн сургалт болно

Монголын
хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ
зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой
“Үнэт цаасны мэдлэг олгох сургалт”-ыг өнөөдөр зохион байгуулах байсан ч хоёрдугаар
сарын 29-нд болгон хойшлуулжээ. “
Express tower”-т  болох 60
дахь удаагийн сургалтад одоогийн байдлаар 70 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд 50
хүнийг хамруулж, үлдсэн 20-ийг нь дараагийн сард болох сургалтад оролцуулахаар
болжээ.

Сургалт ажлын 7
өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа,
мэдээлэл технологи, бүртгэл зэрэг бүхий л салбарын ахлах мэргэжилтэнгүүд болон
Монгол банк, Брокер, дилерийн компаниуд, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МУИС-ийн
Эдийн засгийн сургуулийн багш, судлаачид эдийн засгийн ойлголтууд, тэр дундаа
хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг, мэдээллиийг танилцуулах ажээ.  “Үнэт цаасны мэдлэг олгох сургалт”-ын дараа
шалгалт авч, амжилттай суралцагчдад сертификат олгох юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж