“Бурхан өршөө” киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Бурхан өршөө” киноны нээлт болно

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайн тоглосон “Бурхан өршөө” дэлгэцийн шинэ бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Big Line” филмийн бүтээсэн тус киноны найруулагчаар З.Батболд ажиллажээ. Тэрбээр өмнө нь “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Аз жаргал the bad boy” зэрэг Монголын кино урлагийн салбарт шинэлэг өнгө төрх нэмсэн хэд хэдэн бүтээлд найруулагчаар ажиллаж байсан нэгэн. Харин түүний энэ удаагийн бүтээл нь эмгэнэлт, инээдмийн “Бурхан өршөө” хэмээх кино юм. Тус кино ирэх гуравдугаар сарын 1-нээс “Өргөө”, “Тэнгис” кино театруудад гарч эхлэх ажээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж