Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 25-ны 07.45 минутад Нийслэлийн Онцгой байдлын газрын 105 дугаарт галын дуудлага иржээ. Онцгой байдлын газрын албан хаагчид дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн XI хороо Алтайн 12-349 тоотод ажиллажээ. Тус хашаанд иргэн Төмөрбаатарын 20*10 хэмжээтэй хоёр давхар байшинд гал гарч, Нийслэлийн онцгой байдлын гурван анги, дөрвөн тасаг дөрвөн цагийн турш ажиллан галыг бүрэн унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж. Өчигдөр тус төвд галын дөрвөн дуудлага, зөрчлийн гурван дуудлага тус тус иржээ. Өнөөдөр өглөө 09.00 цагт ээлж солигдсоноос хойш Нийслэлийн Онцгой байдлын газрын 105 дугаарт галын болон, зөрчлийн дуудлага ирээгүй байгаа бөгөөд нийслэл хот тайван байна.
Г.Даша