Хятадын газрын тосны импорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хятадын газрын тосны импорт өсчээ

Дэлхийн эрчим хүчний хоёр дахь том хэрэглэгч Хятадын түүхий газрын тосны импорт гуравдугаар сард жилийн өмнөхөөс 29 хувиар өссөн байна. Хятадын эрчим хүчний түүхий эдийн импорт өдөрт 21.1 сая тонн буюу 4.98 сая баррель түүхий нефьт болж өссөн байна. Хятадад үйлдвэрлэсэн барааны экспорт гуравдугаар сард 24.3 хувиар нэмэгдсэн. Аж үйлдвэрийн гарц нэмэгдсэн нь эрчим хүчний хэрэглээнд нь нөлөөлсөн бололтой. Эдийн засаг нь сэргэж байгаа болон хавар дулаан цаг болж байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сараас Хятадын түүхий нефтийн боловсруулалтын хэмжээ нэмэгдэх болно гэж эдийн засагчид тооцоолж байна.
Хятад эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотоодын нөөцөөр өнгөрсөн жилээс хангаж дийлэхгүй болсны улмаас хэрэгцээний түүхий нефьтийн тал илүү хувийг гаднаас импортоор худалдаж авч байна. Хятадын эдийн засаг 2007 оны дөрөвдүгээр улирлаас хойш эрчтэй өсч байгаа бөгөөд 2010 оны эдийн засгийн өсөлтийн хурд нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурднаас дөрөв дахин их байх болно гэж Нэгдсэн үндэстний байгууллага 2010 онд мэдэгдсэн. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас хойш Хятад газрын тосны цэвэр импортлогч болсон. Гуравдугаар сарын эцсийн байдлаар бензин, дизель, газрын тосны импорт 3.22 сая тонн болсон бол экспорт нь 2.64 сая тонн болсон. Хятад дэлхийн хамгийн том нүүрсний экспортлогч орон бөгөөд хоёрдугаар сард 2.26 сая тонн нүүрс экспортолсон гэж Хятадын гаалийн алба мэдээлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж