Босогчид боссоор байна

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Босогчид боссоор байна

Ливийн зэвсэгт бүлэглэлүүд аюул дагуулсаар байна гэж “Amnesty
International” анхааруулж байна. Хурандаа Муаммар Каддафийг хөнөөж, түр
Засгийн газар байгуулагдсан ч зэвсэгт бүлэглэлүүд хүн барьцаалах,
мөргөлдөөн гаргах нь зогсоогүй байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас
хойш 12 хүн босогчдын гарт амиа алджээ. Муаммар Каддафийг дэмжигч 8 000
гаруй хүнийг зэвсэгт босогчид барьцаалсан тухай НҮБ-ын шинжээчид
өнгөрсөн сард мэдээлсэн юм. Ливийн түр Засгийн газар иргэний дайны хөлд
нэрвэгдсэн улсдаа тогтвортой байдал бий болгох гэж хичээж байгаа боловч
зэвсэгт бүлэглэлүүдийг хянаж хүчрэхгүй гэж сурвалжлагч нар бичиж байна.
Өнгөрсөн сард “BBC”-ийн сурвалжлагч нар Ливийн гурав дахь том хот
Мисратад зэвсэгт этгээдүүд хурандаа Муаммар Каддафийг дэмжигчдийг
барьцаалан тамлан зовоож буйг нотлох баримтыг дэлгэсэн юм. Тэд
цахилгаанд цохиулж, зодуур, нүдүүрээс болж амиа алдсан хүний цогцсыг
олсон аж. Муаммар Каддафийн дэглэмийг унагасан хувьсгалын нэг жилийн ойг
Ливи даяар тэмдэглэхээр зэхэж буй энэ үед зэвсэгт этгээдүүд Ливийн
ирээдүйг өөрөөр төсөөлж, шинэ дэглэм бий болгохвий гэдэг айдас үүсээд
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж