Фукушимагийн станцыг аврах ажил үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Фукушимагийн станцыг аврах ажил үргэлжилсээр

Газар хөдлөлт, цунамийн уршгаар сүйдээд байгаа Японы Фукушимагийн атомын цахилгаан станцын реакторуудын дээрээс ус цацан дэлбэрэлт үүсэхээс сэргийлэх ажлыг японы армийн нисдэг тэрэгнүүдийн тусламжтайгаар эхэлсэн байгаа аж. Олон зуун тонн усыг цацаж байгаа хэдий ч хүчтэй салхи гарч байгаагаас болж “байгаа” оноход төвөгтэй байгаа гэнэ. Үүний зэрэгцээ хөргөлтийн системийг ажиллуулах шинэ эрчим хүчний шугамыг удахгүй бэлэн болгох бөгөөд ингэснээр үүсээд байгаа ослын нөхцөл байдлыг зохмцуулах боломж гарч ирнэ гэж атомын мтанцын ажилтнууд хэлж байгаа аж. Гэвч нөгөө талаас таагүй мэдээллүүд ч бас гарч байна. Фукушимагийн атомын цахилгаан станцыг эзэмшигч Тепко компанийн менежер Хикару Курода “ Станцын 4-р реакторын дээрээс асгаж байгаа бидний усны хэмжээ багадна байх гэж айж байна. Яагаад гэвэл бид тэнд ойртож чадахгүй байна.Зөвхөн хол зайнаас л ажиглах төдий байгаа” гэж хэлжээ. Нөхцөл байдлын талаар АНУ болон бусад өрнөдийн орнууд нэлээд сэтгэл түгшсэн байдлаар авч үзэж байгаа юм. АНУ-ын тэнгисийн цэргийнхний өгсөн мэдээллээр бол Фукушима орчимд цацрагийн төвшин байх ёстой хэмжээнээс 300 дахин өндөр гарч байгаа гэнэ. Хэдийгээр Токио хотод цацрагийн хэмжээ бага байгаа гэж байгаа ч хүнсний зүйл зэрэгт шингэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл багагүй шуугиан тарьж байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас хнаса барсан хүний тоо 4300 байна гэсэн албан ёсны мэдээ гарсан байгаа бөгөөд өсөх магадлалтай гэнэ. Нйитдээ 450 гаран мянган хүн орон гэргүй болж түр хоргодох байранд амьдарч байгаа аж. Сонирхуулахад Германы эрдэмтэн Себастьян Пфлюгбейл агаарт цацагдсан цацрагийн улмаас бий болох цацраг идэвхт иод бий болж аюул учруулах учраас иодийн үрэл тараах хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингэснээр булчирхайн өвчлөлөөс хамгаалах цорын ганц арга байх болно гэсэн байна. 

Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж