Үндэсний статистикийн хорооноос гаргасан ээлжит судалгаагаар 2011 оны гуравдугаар сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 4.1 хувиар тус тус буурсан байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 7.8-10.4 хувь, үхрийн махны үнэ 3.4-4.9 хувь, адууны махны үнэ 4.9 хувиар буурчээ. Нэг килограмм хонины /ястай/ махны үнэ дунджаар 3650 төгрөг, үхрийн мах /ястай/ 4400 орчим төгрөг, ямааны мах 3300 төгрөг, адууны мах 3400 гаруй төгрөг, хонины цул мах 4100 төгрөг, үхрийн цул мах 5000 төгрөгийн үнэтэй байна. Гурилын үнийг өмнөх хоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 2.6 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.6 хувь, савласан дээд гурилын үнэ 0.5 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.8 хувь, орос дээд гурилын үнэ 1.3 хувь, хятад дээд гурилын үнэ 2.4 хувиар өссөн бол, “Алтан тариа” ХК-ий савласан нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.1 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байна гэс тус хорооноос мэдээлэв.
Ж.ГЭГЭЭ