Жүдочид “Олимп” баазыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Жүдочид “Олимп” баазыг зорилоо

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлүүлээд өнөөдрөөс Азийн аваргын бэлтгэлдээ гарчээ. Эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан Эрдэнэт хотод байрлах “Олимп” баазад долоо хоногийн хугацаатай нэгдсэн бэлтгэл хийхээр өнөөдөр өглөө Эрдэнэтийг зорьжээ. Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-7-ны хооронд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид болно. Жүдочдын хувьд энэ сард олон улсын чанартай уралдаан, тэмцээн байхгүй бөгөөд ирэх сард тивийн аваргад зодоглож, улмаар тавдугаар сараас IJF-ийн цуврал тэмцээнүүдэд барилдана. Түрүүч нь Азербайжаны нийслэл Баку хотноо тавдугаар сарын 6-8-нд болох Гран-при тэмцээн юм. Үргэлжлүүлээд жүдочид Москвагийн “Их дуулга”-д хүч үзнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж